Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүсэлт тайлбар гаргасан байна. Түүнд бичихдээ: Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн давах, хяналтын шатны хурлын хэргийг зохицуулсан заалтуудад хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа үед асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан атлаа ганцхан иргэний хэсгийг анхан шатаар 3 шүүхийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж буй үед 3 өөр санал гарвал даргалагчийн саналаар шийднэ гэж заасан нь энэхүү заалт буруу бөгөөд Үндсэн хууль зөрчиж буйг давхар нотолж байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийг мөн зөрчиж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал… аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн нь эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхдээ зөвхөн хоёрхон арга замыг ашиглах эрхийг нь олгосон тухай өмнөх өргөдөлдөө дурдсан билээ. Харин эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй байгаа юм. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заажээ. Энэ заалт ёсоор бол хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд нь тухайн хуулийн этгээдэд ажилладаг албан тушаалтан байж болно, эсвэл уг хуулийн этгээдийг төлөөлөх эрх олж авсан хэн ч байж болохоор байна. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн удирдлагаас төлөөлөх эрхийг олж авсан аливаа хүн байж болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5