131 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2005.11.14 Дугаар 1/01 Улаанбаатар хот Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Л.Гансүх нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Нэг. Иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: 1.“Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5