80 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйлдвэрийн болон импортын пивонд онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтын: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь үндэсний пиво үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын арга хэмжээ юм. 2. Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө эх орны үйлдвэрийн болон импортын пивонд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж амжаагүй боловч 2005 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрсөн, Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улсын худалдааны бодлогыг хянах хэлэлцүүлэгт үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор хамгаалалтыг богино хугацаанд хадгалах гарцаагүй шаардлагын улмаас эх орны үйлдвэрийн болон импортын пивонд ногдох онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосныг тайлбарлан цаашид ялгавартай нөхцөлийг арилгах чиглэл баримтлан ажиллахаа мэдэгдсэн бөгөөд энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагаас ямар нэгэн санал, зөвлөмж гаргаагүй юм. Дээрх байдлуудыг харгалзан үзэж, иргэн М.Түмэн-Өлзийгөөс Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаас 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр баталсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчилэн олон улсын худалдаан дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5