184 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Үйлдвэрийн барилга трест /одоогийн “Хаш-Орд” ХК/-ийг хувьцаат болон бүрэн бус хариуцлагатай найман компани болгон зохион байгуулж “Их-Өртөө”, “Өргөө”, “Зэв” зэрэг компаниудын дүрмийн сангийн 30 хувь болох нийт 81554 ширхэг хувьцааг “Хаш-Орд” ХК эзэмшиж байхаар тус тус тогтоосон байна. Дээрх тогтоол болон Өмч хувьчлалын комиссын 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу “ИхӨртөө”, “Өргөө” компаниудын нийт хувьцааны 30 хувь болох “Хаш-Орд” ХК-нийн эзэмшиж байгаа 81554 ширхэг хувьцаа нийтэд “Хаш-Орд” ХК-нийн нэр дээр арилжаалагдсан байна. ”Их-Өртөө”, “Өргөө” компаниудын дүрмийн сангийн 30 хувь болох “Хаш-Орд” ХК-ийн эзэмшиж байгаа хувьцааны 49 хувь буюу 39961 ширхэг хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр баталгаажуулж хувьцаа эзэмшигчид авсан байдаг тул хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Иймд “Их-Өртөө” ХК, “Өргөө” /Далай буян/ ХХК-ийн тус тус 30 хувийг 1999 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын холбогдох хавсралтаас хасаж, БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол, 39 дүгээр тогтоолуудыг хүчинтэй болох, мөн Улаанбаатар хотноо барилгын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Хаш Орд” ХК-ийн эзэмшиж буй хувийг 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь өмч хоёр эзэнтэй болгоход хүргэсэн байна гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хянан шийдвэрдэх өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Ш.Мижиддорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Үнэт цаасны хоёрдахь зах зээл эхлэх үеэс хөрөнгийн биржээс “Их-Өртөө”, “Хаш-Орд” ХК-дын хувьцааг худалдан авснаар “Их-Өртөө” ХК-нийн 34 хувь, “Хаш-Орд” ХК-нийн 20 гаруй хувийг гэр бүлийн хамт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5