Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

63 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль ёсны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж зогсоох, сонгуульд оролцогчдын хоорондох зөрчилдөөнийг хурцатгах, сонгуулийн дараа ч гэсэн шүүхийн арга замаар ялах “горьдлого” төрүүлэх, шүүхийн процесст сонгуулийн байгууллагууд нэг нэгнийхээ эсрэг нотлох баримт гаргах, хэргийн аль нэг талд гэрчээр оролцох зэргээр “ажиллах”, мөн сонгуулийн байгууллагууд шат шатандаа захиргааны урьдчилан шийдвэрлэх журмаас болж олон гомдол, өргөдөлд дарагдаж сонгуулийг богино хугацаанд багтааж шийдвэрлэж чадахгүй байх, шийдвэрлэсэн ч шүүхээс түүнийг тухай бүр өөрчлөх, эсхүл сонгууль зохион явуулах үндсэн үүргээсээ хазайж хөрөнгө хүч, цагийг маргаан шийдвэрлэхэд зориулах, түүнчлэн шүүх олон нэхэмжлэлд дарагдаж, сонгуулийн маргаантай хэргүүдийг шийдвэрлэх явц хэт сунжрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, сонгогчдын эрх хохирох байдалд хүрэхэд дээрх Үндсэн хуулийн бус заалтын сөрөг үр дагаврууд түлхэж байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хянан үзэж байгаа нь ч хууль зүйн хяналтын статус, төвшний хувьд илтэд тохирохгүй байна. Ийм жишиг практик ч олон улсад байдаггүй. Хэрэв Үндсэн хуулийн цэцээс гадна бусад шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг хянаж байх ёстой гэж үзвэл Улсын Дээд шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн заримыг хууль зүйн агуулга, эрх зүйн маргааны шинж онцлогийн хувьд Үндсэн хуулийн эрх зүйн бус маргаан бол хуулиар нарийвчлан тодорхойлсон нөхцөлд хянаж шийдвэрлэж байх нь Үндсэн хуулийн хяналтаас тусгаарлах үндэслэл болох ёстой. Үүнээс гадна захиргааны хэргийн шүүх сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг нэхэмжлэлийн дагуу хүлээн авч хянан үзэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдсөн байхыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардахаар хуульд заагдсан байгаа. Гэтэл нөгөө талаар сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцэд хянагдах бол захиргааны хэрэг бус Үндсэн хуулийн маргаантай хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо заавал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх албагүй мэт. Тэгэхээр нэг бол сонгуулийн төв байгууллагын аливаа шийдвэрийн талаар Үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүхийн алинд нь ч нэхэмжлэл очихыг үл харгалзаж гарсан маргааныг Сонгуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5