14 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай хоёр шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ. Тэрээр үүнийгээ дараах үндэслэлээр тайлбарласан байна: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааны тухай зохицуулсан байдаг бөгөөд тэдгээрээс бусад хэргийг шүүх, бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг. Харин уг хуулийн дээр дурдсан 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтад дүн шинжилгээ хийж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүнд буй 3 шүүгч 3 өөр санал гаргах боломжийг хуулиар олгосон ба, ингэхдээ шүүх хуралдаан даргалагчийн саналыг нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд авч үзэж 3 өөр санал гарсан бол хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх тухай заалтын агуулгыг зөрчиж байна. Учир нь тухайн шүүх хуралдаан даргалагч бол уг шүүх хурлыг удирдаж, түүний хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байдгаараа л шүүх бүрэлдэхүүнд байгаа нөгөө хоёр шүүгчээсээ ялгаатай бөгөөд бусад байдлаараа тухайн асуудал, хэрэгт нэг л санал өгөх эрхтэй шүүгч юм. Гэтэл түүний саналыг өөр өөр санал гаргасан нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд үзэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн заалт юм. Үндсэн хуульд заагдсан “хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим бол тухайн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдлыг ойлгодог билээ гэжээ. Өргөдөл гаргагч энэ санаагаа цааш үргэлжлүүлэн тайлбарлахдаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бөгөөд “ардчилсан ёс” гэсэн ойлголт нь “аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэн ухагдахууныг өөртөө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5