Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

57 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тусгасан байна. Шүүгчдийн зөвлөлгөөнийг шүүхийн дотоод зохион байгуулалтын ажлыг зохицуулахаар хуульчилсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан энэхүү дүгнэлтийг хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Н.ЖАНЦАН Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5