Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

197 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг захиргааны шүүхэд олгосон тухай асуудал юм. 5.Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж зааснаас харахад Ерөнхий сайдын захирамж нь хамтаар гаргаж буй Засгийн газрын шийдвэр юм. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалт нь нэгдүгээрт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газарт гаргасан алдаагаа өөрөө засах боломж олгож байгаа, хоёрдугаарт, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас Засгийн газрын гаргасан алдааг залруулах явдлыг зохицуулсан зүйл гэж үзэж байна. Өргөдөл гаргагч нар өргөдөлдөө төрийн эрх мэдлийг хууль тогтоох /Улсын Их Хурал/, гүйцэтгэх /Засгийн газар/, шүүх эрх мэдэл гэсэн салаа мөчирт хуваарилан тодорхойлсон талаар дурдахдаа шүүх эрх мэдлийг засгийн гурван салааг хооронд нь тэнцвэржүүлэгч хүч болдог талаар анхаарахыг хүссэнгүй. Захиргааны аливаа байгууллага зөвхөн хуулиар олгосон бүрэн эрхийн дотор шийдвэр гаргаж байна. Харин хүний эрхийн хүрээнд хөндлөнгөөс оролцож, хуулийг өөрчилж ч, зөрчиж ч болохгүй юм. Ийнхүү дэлхийн улс орнуудад захиргааны шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд /хөндлөнгийн/ шүүхийн хяналт тогтоож, хэрэг маргааныг шийдэж, улмаар хүний эрхийг хамгаалах, байгууллага, албан тушаалтнаас хууль ёсыг сахин биелүүлэхэд чиглэсэн механизм болгох явдал түгээмэл байна. Шүүхийн хяналт бол захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай процессийн эрх зүйн хэлбэр мөн бөгөөд ийнхүү хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын /нэг талаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нөгөө талаас иргэн, хуулийн этгээд/ тэгш байдлыг хангаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5