Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

70 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтаас үзэхэд энэ төрлийн маргааныг Үндсэн хуулийн шүүхтэй улсад Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн шүүхгүй улсад Дээд шүүх нь хянан шийдвэрлэдэг жишиг тогтсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-т Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заажээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилсан нь Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэцэд тусгайлан олгосон эрх хэмжээнд халдсан байна. 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.2 заалтад “Ерөнхий сайд” гэж оруулсан нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн асуудлаар Монгол Улсын иргэн С.Магнайсүрэн, Б.Энхбаяр нар өргөдөл гаргаагүй харин нэмэлт тайлбартаа дурдсан бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй учир дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэв. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн “…дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн 1 дэх хэсгийн 4.1.1-д ”Монгол Улсын Засгийн газар” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг, мөн 4.1.6-д “Сонгуулийн ерөнхий хороо” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах тухай заалтыг тус тус зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5