29 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2004.06.07 Дугаар 02 Улаанбаатар хот Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17 цаг 00 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Д.Чилхаажав /илтгэгч/, Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, В.Удвал, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны оршин суугч иргэн Д.Намсрайжав, Баянгол дүүргийн III хорооны оршин суугч иргэн Ц.Гарамжав, мөн хорооны оршин суугч иргэн О.Баясгалан, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн тэнхимийн тэргүүн Р.Жамъянчойжил нар оролцлоо. Нэг.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны оршин суугч иргэн Д.Намсрайжав, Баянгол дүүргийн III хорооны оршин суугч иргэн Ц.Гарамжав, мөн хорооны оршин суугч иргэн О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монполимет ХХК нь 2001 онд Эрэл ХХК-тай худалдааны гэрээ байгуулсан юм. Гэтэл Эрэл ХХК энэ гэрээгээр манайд шилжүүлсэн техникээ хүчээр татан авч хууль бус үйлдэл гаргасан тул 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монполимет ХХК Хан-Уул дүүргийн шүүхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5