Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

61 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2-т: “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байна. Эндээс үзэхэд Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Дээд шүүх гэсэн Үндсэн хуульд заагдсан эдгээр байгууллагуудын шийдвэрүүдийг хүчингүй болгохтой холбогдсон дээрх заалтууд нь угтаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн салаа мөчир тус бүрийн эрх мэдлийн харилцан зааг хязгаар, хариуцлагыг тогтооход чиглэгдсэн байна. 2.Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг захиргааны актад тооцож уг хуулийн 8.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Сонгууль бол төлөөллийн ардчилал, улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлын баталгаа, иргэний сонгох, сонгогдох эрхийн илэрхийлэл мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад Үндсэн хуулийн цэцээс хянан шийдвэрлэх маргааны нэг төрөл болгон “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д Үндсэн хуулийн цэц хяналт тавихыг оруулж заасан нь нэг талаас, Монгол Улсын иргэний сонгуулийн /сонгох, сонгогдох/ буюу тус Улсын Үндсэн хуулиар олгосон улс төрийн эрхийг Үндсэн хуулийн эрх зүйн өндөр төвшинд хамгаалуулах боломжийг Монгол Улсын иргэдэд олгох; нөгөө талаас, Монгол Улсын төрийн эрх барих болон бусад дээд байгууллагыг сонгож байгуулах, түүний нийтийг засаглах дээд эрх мэдлийн хууль ёсны шинжийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотой. Сонгуулийг зохион явуулах үүргийг сонгуулийн байгууллагууд хариуцах ба сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн үнэн зөв, эргэлзээгүй байдлаас хамаарч нийт сонгогчдын хүсэл зориг шударгаар илэрхийлэгдэж чадах эсэх нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5