89 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Миний дундаж цалин 119300х72 хувиар бодоход 85896 төгрөг дээр 7.5 хувийн 5016 төгрөг бүгд 90912 төгрөгийн тэтгэвэр авах ёстой байхад 76320 төгрөгөөр тогтоож 14592 төгрөг дутуу, үүн дээр 2, 3 дугаар сард дутуу авсан 19152 төгрөг бүгд 33744 төгрөгөөр тэтгэврээ дутуу авч хохирлоо. Мөн 1990 онд тэтгэвэрт гарснаас хойш 1994 онд тэтгэврийн хуулийг шинэчлэн баталж, мөнгөний ханш буурч бараа таварын үнэ хэдэн 100 дахин өссөнөөс болж тэтгэврийг ихээхэн дутуу өгч байгааг нөхөн олгоно гэж төр засаг 10 гаруй жил ярьсаар одоог хүрлээ. Энэ хугацааны тэтгэврийн дутууг хамгийн бага итгэлцүүрийг 140-өөр бодоход сарын дундаж цалин 167020 төгрөг 72 хувиар, 120254 төгрөгийн тэтгэвэр авах байлаа. Үүнээс тооцоход 53365 төгрөгийг сар бүр, 3 дугаар сарын байдлаар 10 жил 3 сар буюу 123 сарын хугацаанд нийтдээ 6563895 төгрөгийн тэтгэврийг дутуу олгож ийм хэмжээгээр хохирч байна. Тэтгэвэр авагчдын нэг хэсэг нь тэтгэврээ бүрэн авч байхад миний тэтгэврийг олон жилээр дутуу олгож хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 13, 14, Арван ёсдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7-д заасан эрхийг минь зөрчсөнөөс болж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй олон жил боллоо. Иймээс миний хохирсон, дутуу олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхийн тулд Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудад илтэд харшилж байгаа учир Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 22 дугаар тогтоолын II заалтыг хүчингүй болгож, Үндсэн хуулиар эдлэх ёстой эрхийг бүрэн эдлүүлэх асуудлыг Цэцийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, хурлаараа хэлэлцэн ядарч, хохирч яваа хөгшчүүл бидэнд гүн туслалцаа үзүүлэхийг хүсье. Миний энэхүү гомдол хүсэлт нь над шиг хохирч яваа 65 мянган өндөр настны хууль ёсны эрх ашигтай шууд холбоотой учир туйлын анхааралтай хандана гэдэгт итгэж байна” гэжээ. -Иргэн Баясгалангийн Дэмбэрэл гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын төр, засаг минь иргэн биднийгээ тэтгэвэрт гарсан он, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн мөнгийг дутуу олгож 10 жилийн турш бие сэтгэлийн хүнд дарамт учруулж хохироож байна. 1995 оноос өмнө нийт 250 мянган иргэд тэтгэвэр тогтоолгож тэтгэврээ дутуу авч олон тэрбум төгрөгөөр хохирсон төдийгүй тэднээс энэ хугацаанд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5