76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд хандаж 2005 оны 2 дугаар сарын 1-нд ирүүлсэн өргөдөлдөө: “Улсын Их Хурал 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн зарим заалт, тухайлбал, уг хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 болон 3 дахь заалт, түүнчлэн Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж байна. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтад: эх орны үйлдвэрийн 1 литр пиво тутамд 0.20 ам.долларын, харин импортын 1 литр пиво тутамд 0.50 ам. долларын онцгой албан татварыг ногдуулахаар заажээ. Эндээс үзэхэд эх орны үйлдвэрийн пиво болон гадаад улс орны бараа бүтээгдэхүүн болох импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг харилцан адилгүй, ихээхэн ялгамжтайгаар хуульчлан тогтоосон нь тодорхой харагдаж байгаа юм. Монгол Улс 1996 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орж, ДХБ-ын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нэгдэн орсон. Энэхүү хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-т гэрээнд оролцогч аль нэг талын газар нутгаас нөгөө талын газар нутагт импортолсон бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын дотоодын бүтээгдэхүүнд шууд болон шууд бус замаар ногдуулдаг дотоодын татвар ба бусад төлбөрүүдээс илүү хэмжээний дотоодын татвар ба бусад төлбөрийг шууд болон шууд бус замаар ногдуулахгүй… байхаар заажээ. Үүний зэрэгцээ “ДХБ-д гишүүнээр элссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоолд : Монгол Улсын хууль тогтоомжийг ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нийцүүлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. Монгол Улсад импортолж буй пивоны ихэнх хувийг БНСУаас оруулж ирдэг бөгөөд бусад хувийг нь Чех, ХБНГУ, Сингапур, Нидерланд, Бельги, Япон, Австрали зэрэг оронд үйлдвэрлэсэн пиво тус тус эзэлдэг байна. Эдгээр улс орнууд нь бүгд ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнууд мөн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5