Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

168 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй гэж заасан нь иргэдийн хувийн халдашгүй эрхийг шударга шүүхээр хамгаалуулах үндсэн баталгаа юм. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Зээлдэгчийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хууль гарган шууд хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн Улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй байна. 2. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт ”Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5