Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2004.06.08 Дугаар 03 Улаанбаатар хот Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14 цаг 00 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав / илтгэгч/, Л.Рэнчин, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суугч Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасны дагуу хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрхтэй, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрхтэй; 16 дугаар зүйлийн 1, 4-т заасны дагуу ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрхтэй, уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрхтэй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5