22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй хэрнээ хуулийн этгээдэд, албан тушаалтанд тийнхүү өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө /хуулийн этгээдийг/ төлөөлүүлэх боломжийг олгож байгаа нь иргэнийг албан тушаалтнаас доогуур тавьж, хууль, шүүхийн өмнө ялгаварлан гадуурхаж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд… төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж төрийн байгууллага, албан тушаалтанд өмгөөлөгч бус хүнээр /прокуророор/ эрх ашгаа хамгаалуулж болохоор заасан хэрнээ иргэн хүнд өмгөөлөгч бус хүнээр эрх ашгаа хамгаалуулах боломжийг олгоогүй байгаа нь бас л иргэний албан тушаалтнаас доогуур тавьж, хууль, шүүхийн өмнө ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг билээ гээд, иймд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн заалтыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Энэ өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тухай УИХ-д мэдээлж өргөдлийн хувийг хүргүүлснээр УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Долгор томилогдож, тэрээр Цэцэд энэ асуудлаар тайлбараа ирүүлсэн байна. Энэ тайлбарт дурдахдаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох, мөн зүйлийн 4 дэх хэсэгт: эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлж болох тухай заажээ. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх төлөөлөгчийг оролцуулж байгаа институт нь хоёр талтай. Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээдэд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалахад тусалж байна. Хоёрдугаарт, хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоох, түүнийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шүүхэд тус дөхөм болж байгаа билээ. Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байх ерөнхий зарчим энэхүү хуульд тусгагдаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчөөс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5