185 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эзэмшсэн. Биднийг хувьцаа авахад “Хаш-Орд” ХК нь “Их-Өртөө” ХК, “Далай буян” буюу /Өргөө/ ХК-ийн 30, 30 хувийг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ний 33 дугаар тогтоол, мөн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор толгойлох компанийн хэлбэрээр “Хаш-Орд” ХК эзэмшинэ гэснийг судалсны үндсэн дээр хувьцааг давхар эзэмшсэн нь зөв юм гэж шийдэн хувьцааг төвлөрүүлэн эзэмшсэн юм. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 29 дүгээр тогтоол гарснаар толгойлох “Хаш-Орд” хувьцаат компани болон нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн. Улсын Их Хурлын дээрхи тогтоол гарснаас хойш өдийг хүртэл Нийслэлийн өмчийн газраас өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээр удаа дараа маргалдсан бөгөөд тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт 1999 оны 10 дугаар сард “Хаш-Орд” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хүсэлтээр Нийслэлийн өмчийн газарт албан тоот явуулсан юм. Уг албан тоотод “Өргөө”, “Их Өртөө” компаниудын нийт хувьцааны 30, 30 хувь буюу 63515 ширхэг хувьцаа Хаш орд ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, энэхүү нэмэгдсэн хувьцааны 49 хувь нь холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу “Хаш-Орд” хувьцаат компанийн нэр дээр арилжаалагдсан гэж ойлгох нь зүйтэй. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын дагуу “Их Өртөө”, “Өргөө” компанийн нийт хувьцааны 30 хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай асуудлыг Төрийн өмчийн хороо авч хэлэлцээд дээрх үндэслэлээр маргаантай гэж үзэж байгаа болно. Цаашид дээрх асуудлын талаар тайлбар үндэслэл гаргасны үндсэн дээр Улсын Их Хуралд танилцуулж холбогдох шийдвэр гаргах болно. Иймд дээрх хоёр компанийн 30, 30 хувийн хувьцааны төлөөллийг “Хаш-Орд” компани хэрэгжүүлж байгааг анхааралдаа авахыг хүсье гэсэн хариу өгсөн” гэдгийг дурджээ. Гурав. Улсын Их Хурлын даргын 2005 оны 210 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батхуяг Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3/7889 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5