115 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай 1993 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаарх Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 7 дугаар дүгнэлт Үндсэн хуульд илт нийцээгүй гарсан юм” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулж Улсын Их Хурлын даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7/1672 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Прокурорын хяналтын нэг гол хэлбэр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүрэн эрх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д тодорхой хуульчлан өгсөн. Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь нэгэнт хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дээр дурдсан хуулийн дагуу дахин Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах замаар уг ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох ажиллагаа юм. Түүнээс Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хутгалдан орж байгаа гэсэн үг биш. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөх явцад гэмт хэрэг гарсан эсэхийг тогтоох зорилгоор тодорхой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эхнээс нь явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинээр цуглуулж бэхжүүлдэг үйлдэл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтыг зохих харъяаллын дагуу зөвхөн мөрдөн байцаагч явуулах ба мөрдөн байцаах ажиллагааны бүх асуудлыг бие даан шийдвэрлэж хэргийг шалгаж дуусах үүрэг хүлээдэг. Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа нь өмнө нь явагдсан тодорхой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг /гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилох, үзлэг, нэгжлэг, туршилтыг/ давтан явуулдгаараа мөрдөн байцаалтаас ялгаатай болно. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195.1-д заасан дараахь нөхцөл зайлшгүй байх шаардлагатай:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5