Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож 1998 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлснээр энэхүү хязгаар 120000 төгрөг болсон юм. Харин Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох итгэлцүүрийг өөрчлөн тогтоосонтой холбогдуулан 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх даатгуулагчийн шимтгэл тооцох сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг /80000 төгрөг/-г нэмэгдүүлэн 120000 төгрөгөөр тогтоосон юм. Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх иргэдийн тэтгэврийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиудад заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн тогтоож мөн оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн олгосон. Энэхүү арга хэмжээг авснаар 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө буюу хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн асуудлыг хууль эрх зүйн нэг орчинд оруулсан бөгөөд өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдийг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрхийн харилцааг зохицуулахад мөн нэгэн адил хамааруулан мөрдөж хэрэгжүүлсэн юм. 1995 оноос өмнө болон хойно тогтоогдсон тэтгэврийн харилцааг зөвхөн нийгмийн даатгалын одоогийн хуулиудаар зохицуулах болсныг иш үндэс болгон гаргасан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 40 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал”-д итгэлцүүрээр өсгөсөн 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх бүх онуудын сар бүрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлж байна. Ийнхүү иргэдийн тэтгэвэр тогтоолгосон 1995 оноос өмнөх цалин, хөдөлмөрийн хөлсийг Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан даатгуулагчийн нийгмийн даатгалын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5