15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл агуулдаг билээ. Шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Энэ нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай. Нөгөө талаар 1974 онд Монгол Улс нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пакт”-ийн 14 дүгээр зүйлд: “Хүн бүр өөрт нь тулгасан …иргэний байцаан шийтгэх ажиллагаанд …шүүхээр хэргээ …шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан ба тэрхүү шударгаар шийдвэрлүүлэх явдал нь шүүх тухайн хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж буй үед шийдвэрийг олонхийн саналаар гаргах байдлаар тодорхойлогдох бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэх билээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. 2. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж байна гэжээ. Өргөдөл гаргагч үүнийгээ дараахь үндэслэлээр тайлбарлаж байна: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзвэл эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхдээ зөвхөн хоёрхон арга замыг ашиглах эрхийг нь олгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн шүүхэд хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх үедээ нэгдүгээрт: өөрийнхөө гэр бүлийн гишүүн төрөл садангаараа, эсвэл хоёрдугаарт: өмгөөлөгчөөр тус тус өөрийгөө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5