Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

47 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгэнт эзэмшиж, ашиглаж байгаа бол уг газартаа төрөөс тогтоосон хэмжээ хязгаарын дотор үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээдэг. Тиймээс лиценз эзэмшигч төрөөс олгогдсон газартаа хайгуул хийх, ашигт малтмал олборлох онцгой эрхтэй байдаг нь дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна. 3. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрх”, мөн хэсгийн 2-т “энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрх”-ийг хайгуулын лиценз эзэмшигч, 16 дугаар зүйлийн 1-д “тухайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрх”, мөн зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрх”- ийг ашигт малтмалын лиценз эзэмшигч тус тус эдлэхээр туссан. Энд дурдсан “лиценз эзэмшигчийн эдлэх ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах онцгой эрх” нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан “газрын доорх баялагийг өмчлөх төрийн “онцгой” эрх”-ийг хөндөхгүй бөгөөд энэ нь огт хоёр өөр ойлголт гэдгийг онцгойлон анхаарах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, төр газрыг өмчлөгчийнхөө хувьд хууль тогтоомжийн дагуу тодорхой нөхцөл, болзолтойгоор тодорхой этгээдийн өмчлөлд биш гагцхүү тодорхой хугацаатайгаар эзэмшүүлж ашиглуулж байгаа үйл ажиллагаа тул Үндсэн хуулийн зөрчил болохгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Лицензийг тодорхой хугацаа, нөхцөл болзолтойгоор олгож байгаа. Нөхцөл болзлыг биелүүлэхгүй бол лицензийг цуцалж болно. Ашигт малтмалын хуулинд лицензийг худалдана гэсэн заалт байхгүй. Банкууд барьцаанд буй лицензийг зарж байгаа нь Ашигт малтмалын хуульд харшилж байна…” гэжээ. Өргөдөл гаргасан иргэн Ц.Мөнхжаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунсайхан нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5