Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

145 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйлчлэлийг тодорхойлсон “Энэ хууль Улсын Их Хурлын 2004 оны 4 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчимд үндэслэдэг “хууль нийтлэг нөхцлөөр тодорхойлогдсон байх ёстой бөгөөд тодорхой нэг субъект, тодорхой нэг тохиолдолд зориулагдах ёсгүй” гэсэн эрх зүйт төрийн суурь зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дээрх заалтыг зөрчиж байна. Тодорхой хуулийн хүрээнд сонгуульд эвсэл байгуулж оролцоод сүүлд нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж мөрдүүлэх нь ардчиллын ёс зүйд нийцэхгүй, Үндсэн хууль бусад хуулийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаагаа явуулах, хуулийн бусад заалтууд хэвийн үйлчлэхэд сөрөг нөлөөтэй, ээлжит сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг үл хүндэтгэсэн, улс төрийн намуудын хариуцлагыг сулруулсан хууль болсон байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ. Иргэн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэж орж байсан нам ...бүлэг байгуулж болохоор заасан нь “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг бий болох тухай” Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа талаар дурджээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 1-13 тоотод оршин суух иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: 1. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэж орж байсан нам … бүлэг байгуулж болох”-оор заасан нь Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг бий болох тухай Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна. Мөн энэхүү заалт нь “Эвсэл байгуулсан намууд сонгуульд болон шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох”-оор хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5