164 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалтыг чухамхүү Улсын Их Хурлын баталсан дээрхи хуулийн 27.1, 27.2 дахь хэсгийн заалтаар, тодруулбал “шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь хуулиараа зөрчиж байгаа юм. Улсын Их Хурал нь эрх мэдэл хуваах онолын дагуу хууль тогтоох засаглалын дээд байгууллага гэдэгтэй эрх биш маргахгүй байх аа. 3. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээний харилцаанд ордог нь үнэн. Гэхдээ өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 17 банк, түүний дээр олон тооны банк бус санхүүгийн байгууллагууд нь хамтдаа зээлийн үйлчилгээний гуравны нэг буюу түүнээс дээш хувийг үзүүлдэг. Банкны зээлийн хүү хамгийн бага байдаг зүйл тогтолтой. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн зах зээлд ноёрхох байдал хэмээх 5 дугаар зүйлийн 1-д зааснаар Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ. Энд санхүүгийн байгууллага гэж зээлийн болон даатгалын байгууллага, түүнчлэн үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагчийг, бараа бүтээгдэхүүн гэж зах зээлд нийлүүлж байгаа бүр төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг хэлнэ. Зээлийн үйлчилгээ нь иргэн, хуулийн этгээдүүд хариу төлбөртэйгээр буюу хүү төлж авдаг үйлчилгээ юм. Товчоор банк, банк бус санхүүгийн байгуулагууд нь хамтдаа санхүүгийн зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд болно. Иргэний хуулийн 189.4-т зааснаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. 4. Арбитр талуудын хэлэлцсэн тохиролцсон тохиолдолд л маргааныг шийдвэрлэдэг нь үнэн. Гэхдээ арбитрын гаргаж буй шийдвэр чанарын хувьд шүүхийнхтэй адил байх ёстой, энэ ч шаардлагад арбитрын байгууллага нийцүүлэн ажилладаг. Гэрээний талууд тэгш эрхтэйгээр гэрээ байгуулах процесст оролцсон, өөрөөр хэлбэл эрхийн хувьд тэгш байдалтай байж чадсан тохиолдолд талууд маргаанаа шүүхээр бус арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцох бүрэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5