Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна” гэжээ. Мөн иргэн Х.Сэлэнгэ өргөдөлдөө Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтууд зөрчигдсөн талаар дурджээ. Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нам оноосон нэртэй байх”-аар заахдаа намын нэр нь түүний үзэл санааны хураангуй байхаар тогтоогоогүй юм. Намын нэр бусад намын нэртэй адил байхыг хуулиар хориглосон. Нөгөө талаар барууны эсхүл зүүний үзэл баримтлалтай нэг чиглэлийн намууд байлаа ч адил нэртэй байх боломжгүй билээ. Иймд намын нэр үзэл санааны хураангуй байх ёстой гэх, түүнчлэн намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй болно. Монгол Улсын иргэнд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх зэрэг иргэний эрхийг Монголын төр Үндсэн хууль болон бусад хуульдаа заан эрх зүйн зохицуулалттай болгож баталгаажуулж өгсөн. Нөгөө талаар ямар ч хязгаарлалтгүй эрх хэмжээ, абсолют эрх гэж байдаггүй, байх ч боломжгүй, аливаа эрхийг тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эдлэх тухай ардчилсан зарчим олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд энэ хязгаар, зохицуулалтыг Үндсэн хуульд нийцсэн хуулийн зохицуулалтаар тогтоодог. Энэ ч үндэслэлээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалт, тухайлбал, Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5