40 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энэ асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн “1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, 2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”; Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”; Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус баримтлан, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” гэсэн заалтын дагуу зохих шийдвэр гаргана уу” гэжээ. Өргөдөл гаргагч иргэн Д.Намсрайжав, Ц.Гарамжав, О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “…179 дүгээр зүйл нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлийг томъёолон заасан болохоос бус түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заагаагүй нь уг зүйлийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн нэрнээс тодорхой харагдана. Ерөнхий шүүгч Улсын Дээд шүүхийн хэмжээнд шинээр илэрсэн нөхцөл байдлыг ийнхүү шийдвэрлэдэг практик олон жилийн өмнөөс мөрдөгдсөнийг нотлон 1994 оноос хойш Улсын Дээд шүүхийн шүүгчдээс шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хянуулахаар ирүүлсэн иргэдийн хүсэлтүүдэд өгч байсан хариунуудаа хавсаргажээ. Гэвч шүүхийн практик нь хууль биш бөгөөд хууль зөрчсөн энэхүү практикийг Дээд шүүх халж өөрчлөхгүйгээр, хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой. Хууль тогтоогч хүсэлтийг шийдвэрлэх арга замыг ИХШХШ тухай хуулийн 181 дүгээр зүйлд маш тодорхой зохицуулсан учир энэ асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тайлбар гаргах ч шаардлага байхгүй юм. Бидний хүсэлтийг Ерөнхий шүүгч дангаараа хянан үзэж, шийдвэрлээд 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/2909 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь тэрбээр хуулийн энэ заалтуудад захирагдаж ажиллаагүй, дээр дурдсанаар шүүгчийнхээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5