Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

111 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...-ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь... ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5