Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

180 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журмын тухай хуулийн 27.2-т “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтыг зээлдэгчийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх тухай Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хууль гарган хязгаарласан байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн дээрхи дүгнэлтийг Улсын Их Хурал 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т “Шүүх энэ хуулийн 27.1-т зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 16–ны өдрийн 2/08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн 75 дугаар тогтоол гаргажээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь зээлдэгчийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх тухай Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь шууд хязгаарласан гэх үндэслэлтэй байна. 2. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.1-д “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол шүүхэд гомдол гаргаж болох”-оор хуульчилсан атлаа уг хуулийн 27.2-т зээлдэгчийн шүүхэд гомдол гаргах эрхийг зөвхөн дээрх үндэслэлээр хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5