Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нийгмийн даатгалын санг бүрдүүлэхдээ тухайн үед 120.0 мянган төгрөгөөс дээшхи цалин хөлс, орлогоос шимтгэл авдаггүй тул энэхүү дээд хэмжээнээс илүү гарсан цалин орлогоос тэтгэвэр бодох нь шударга хуваарилалтын зарчимд сөрөг нөлөөлнө. Ийнхүү иргэдийн тэтгэвэр тогтоолгосон сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж байгаа нь 1990 оноос өмнө 1200-аас дээш төгрөгийн цалин хөлс авч байсан цөөн хүмүүсийн тэтгэврийг хязгаарлалттай тогтооход хүргэсэн тал байгаа ч 1995 оноос хойш сард 120.0 мянган төгрөгөөс дээш цалин авсан хүний тэтгэвэр бодох цалинг ч мөн энэ хязгаараас хэтрүүлэхгүй байгаа нь ахмадуудын оны ялгаа гарган зааглаж байгаа хэрэг гэж үзэхгүй байна. Энэ заалтыг хүчингүй болговол 1998 оноос өмнө цалингаар тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох дээд хэмжээ 80000 төгрөг болж олон хүний тэтгэврийн хэмжээ буурахад хүргэнэ. 3.Иргэн Жигжидийн Батсамбуу гуайн хувьд анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлс нь 119300 төгрөг байсан. Шинэчлэгдсэн итгэлцүүрээр сар бүрийн цалинг нэмэгдүүлэхэд 60 сарын дундаж цалин хөлс нь 106000 төгрөг болсон байна. Энэ асуудлыг нарийвчлан судалсны үндсэн дээр УНДЕГ-ын даргын 2005 оны 80 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын сангаас Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоож, нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал”-д өөрчлөлт оруулж сар бүрийн дундажийг 120000 төгрөгөөр хязгаарлаж байсныг өөрчилж 60 сарын дундаж нь 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Иймд Ж.Батсамбуу гуайн тэтгэврийг 119300 төгрөгийн дундаж цалингийн 72 хувиар шинэчлэн тогтоох боломжтой юм. Харин энэ нэмэгдлийн хэмжээ нь 7.5 хувиас өндөр байгаа тул дахин 7.5 хувь өсгөх боломжгүй юм. Дэлгэрэнгүй тайлбарыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргүүлсэн болно” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьд ирүүлсэн тайлбараа үндэслэн дэлгэрэнгүй тодорхойлолтыг хуралдаанд өгч Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5