Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

32 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан 3 төрлийн үндэслэл байвал хийгдэж болох ажиллагаа юм. Энэ нь уг хуулийн мөн зүйл, заалтын “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтаас тодорхой ойлгогдоно. Энэхүү “болно” гэж зөвшөөрсөн заалтыг “шүүх, түүний ерөнхий шүүгчид уг хэргийг заавал хуралдаанаар хянах”-ыг үүрэг болгосон заалт гэж ойлгоход хэцүү. Хэрэв ингэж ойлговол маргалдагч талууд “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт ээлжлэн гаргасаар, шүүх түүнийг нь дараалан авч хэлэлцсээр байх жишиг тогтоож, хэрэг, маргаан эцэслэж шийдвэрлэгдэхгүйд хүргэх болно. Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах”-тай холбогдсон маргаантай асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш учраас Цэцэд харъяалагдан шийдвэрлэгдэх бус харин уг ердийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу эрх бүхий байгууллагаас албан ёсны тайлбар гаргах замаар шийдвэрлэгдэх учиртай. Хэрэв Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг авч хэлэлцвэл өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан: “1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг шүүх гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”; 2-т заасан “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”; Дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан: “…Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”; Тавьдугаар зүйлийн 2-т заасан: “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчихөд хүрнэ гэдгийг анхааралдаа авахыг хүсье гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5