66 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/, Монгол Улсын яам, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт нийтийн эрх зүйн 17 субъекттэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхээр тусгасан байв. Улсын Их Хурлын чуулганаар Ерөнхийлөгчөөс эрх зүйн үр дагавар шууд бий болгодог захирамжилсан шийдвэр гаргах явдал бараг тохиолдохгүй мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн бол огцруулах асуудлыг нэгэнт Үндсэн хуулиар зохицуулсан учир хуулийн “Монгол Улсын Ерөнхийлөгч” гэсэн заалтыг хасч, харин гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болсон Засгийн газрын шийдвэр нь шүүхийн журмаар хянагдаж байх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөлд хэвээр үлдээжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-ийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалт нь нэгдүгээрт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газарт гаргасан алдаагаа өөрөө засах боломж олгож байгаа; хоёрдугаарт, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас Засгийн газрын гаргасан алдааг залруулах явдлыг зохицуулсан зүйл гэж үзэж байна. Практикт дээр дурдсан журмаар Засгийн газрын тогтоол, захирамжийг хүчингүй болгосон явдал тохиолдохгүй байна. Нөгөө талаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус гэж үзэж байгаа актын талаархи нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргахын өмнө гомдлоо тухайн байгууллага, албан тушаалтныг харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байхаар хуульчилсан билээ. Улсын Их Хурал нь гомдол, маргаан хянан шийдвэрлэдэг байгууллага биш учраас иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хянан барагдуулах боломжгүй юм. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... шударга шүүхээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5