Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

93 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 1995 оноос өмнө, хойно тогтоогдсон тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг дэс дараатай авахаар тусгагдсаны дагуу Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг өсгөж, иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү тогтоолоор нийт иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1990 ба түүнээс өмнөх онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 100 дахин, 1991-2003 онуудын хөдөлмөрийн хөлсийг 50.0-1.00 дахин нэмэгдүүлэн тооцсон. Итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор одоо авч байгаа тэтгэвэр нь 7.5 хувиас илүү хэмжээгээр нэмэгдсэн 35.4 мянган хүний тэтгэврийн нэмэгдэлд сард 269.8 сая төгрөг, шинэчлэн тогтооход нэмэгдэл нь одоо авч байгаа тэтгэврийн 7.5 хувьд хүрэхгүй байгаа 18.9 мянган хүний тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхэд 58.1 сая төгрөг, тэтгэврийг шинэчлэн тогтооход одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс буурсан 221.7 мянган хүний тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхэд сард 532.1 сая төгрөг нийтдээ сард 860.0 сая төгрөг нэмж зарцуулж байна. Тогтоолыг хүчингүй болгосноор 276.0 мянган иргэний 860.0 сая төгрөгийн тэтгэврийн /нэг сарын/ нэмэгдэл олгогдохгүй болно. 2. 22 дугаар тогтоолын 2 дахь заалт ахмадуудыг оны ялгаа гарган зааглаж байна гэж үзсэн байна. Уг заалтаар Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалд шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх хүнд 80.0 мянган төгрөг байсныг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 120.0 мянган төгрөгөөр тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийг 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тусгаагүй байсан нь даатгуулагчид тэтгэвэр тогтоолгохын өмнө өндөр цалин хөлс зохиомлоор авах, аж ахуйн нэгж, байгууллагуудад ч үндэслэлгүйгээр өндөр цалин хөлс, шагнал олгуулж их хэмжээний тэтгэвэр авах сонирхлыг хөхүүлэн дэмжих хандлагатай болсон нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг зохиомлоор хүндрүүлэх бодит нөхцлийг бий болгосон юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5