186 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөрөнгийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Далай буян”, “Их-Өртөө” гэсэн хуулийн этгээдийн төрд ногдох 30 хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Засгийн газрын 1991 оны 33 дугаар тогтоолоор “Их-Өртөө” / хуучин нэрээр Өртөө/, “Далай буян” /хуучин нэрээр Өргөө/ Зэв компанийн гаргасан хувьцааны 30 хувийг “Хаш-Орд” ХК-нд /хуучин нэрээр Үйл бар/ эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар Засгийн газрын 1993 оны 39 дүгээр тогтоолоор дээрх 3 компанийн 30 хувийн оролцоо буюу 8155.4 мянган төгрөгөөр “Хаш-Орд” компанийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж энэхүү нэмэгдсэн хөрөнгийн 49 хувийг нийтэд арилжаалахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу 30 хувийн оролцооны 49 хувь нь нийтэд арилжаалагдаж хувийн өмчид шилжсэний хамт, “Хаш-Орд” ХК-ийн хувьцааны бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулан бүртгэжээ. Засгийн газраас Улсын Их Хурлын тогтоолын төслийн холбогдох заалтад дээрх өөрчлөлтийг тусгалгүйгээр өргөн мэдүүлж, улмаар энэ хэвээр төслийн заалтыг Улсын Их Хурлаас батлан гаргасан нь иргэн Ш.Мижиддоржоос өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад “Далай буян”, “Их-Өртөө” компанийн төрд ногдох 30 хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлсэн байдал нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн иргэн Ш.Мижиддоржийн өргөдлийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ. ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийнхээ хүрээнд 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоол гаргасан хэдий ч уг тогтоолын хавсралтад буй шилжүүлэх ногдол хувь, хувьцаа гэсэн “Б” хэсгийн 16-д “Далай буян”, 17-д “Их өртөө” компанийн нийт хувьцааны тус тус 30 хувийн ногдол хувь, хувьцааг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхдээ компанийн дүрмийн сангийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5