117 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 10.4-д зааснаар захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан байна. Үүнээс үзэхэд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтан болох цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг, хараат бус, төрийн тусгай албаны байгууллага болно. Улсын Ерөнхий прокурор нь зөвхөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 10.3-д зааснаар Мөрдөн байцаах албаны бүтэц, дүрмийг баталж, албаны дарга, дэд даргыг томилж, чөлөөлнө. Мөрдөн байцаах алба нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад хуулийг удирдлага болгон ажилладаг бөгөөд Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох ба байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193, 195 дугаар зүйлд заасан болон хуулиар олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Иймд иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй болно” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн: “Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн Үндсэн хуулийн цэцэд урд ирүүлсэн тайлбарыг дэмжиж байна. Иргэн Н.Даваадорж нь “мөрдөн шалгах ажиллагаа”, “мөрдөн байцаах ажиллагааг ялгаж ойлгоогүй байна”. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба ажиллуулах тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй тул Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.3 заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5