Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

187 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. 1. БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Үйлдвэрийн барилга трестийг хувьчлах тухай 33 дугаар тогтоолд “Өртөө” ХК /одоогийн нэрээр Их өртөө/, “Өргөө” ББХК /одоогийн нэрээр “Далай буян”-ийг/ хувьчилсан байдал, 1992 оны 8 дугаар сарын Монголын хөрөнгийн биржийн Клирингийн албанд “Өртөө” /Их өртөө ХК/ компанийн үнэт цаасыг хадгалуулсан зөвшөөрөл /дугаар 104/, мөн 1997 онд Засгийн газрын 160 дугаар тогтоолоор Хувьчлах үйлдвэр, аж ахуйн жагсаалтыг батлахдаа дээрхи 2 хувьцаат компанийг төрийн өмчийн оролцоотой компанийн тоонд оруулсан нь алдаатай шийдвэр болсныг Төрийн өмчийн хороо 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 225 дугаар тогтоолоор залруулсан зэргээс дүгнэхэд “Их өртөө”, “Далай буян” ХК-ийн нийт хувьцаанд төрийн мэдлийн хувьцаа байхгүй, эдгээр компаниуд нь төрийн оролцоогүй хувьцаат компани болох нь нотлогдож байна. 2. Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсартад буй “Их өртөө”, “Далай буян” компанийн нийт хувьцааны 30 хувийг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 33, 1993 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Хаш Орд” ХК-д эзэмшүүлж, мөн тэр хэмжээгээр нь тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлэн энэхүү нэмэгдсэн хөрөнгийн 49 хувийг “Хаш Орд” компанийн нийт гаргасан хувьцаан дээр нэмж нийтэд арилжаалах, харин үлдэх 51 хувь нь уг компанийн төрийн мэдлийн хувийг нэмэгдүүлсэн болох нь Төрийн өмчийн хорооны 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 225, мөн хорооноос Монголын хөрөнгийн биржид явуулсан 1998 оны 2/537 дугаар албан бичиг, Үнэт цаасны хорооны 1998 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 49 дүгээр тогтоолд тодорхой тусгагджээ. Тухайлбал, “Хаш орд” ХК-ийн гаргасан нийт хувьцаа, үүнээс төрийн мэдэлд байгаа хувьцааны бүрдүүлбэрээс үзэхэд төрийн мэдлийн хувьцаа нь “Их өртөө”, “Далай буян” ХК–д бус харин холдинг компани болох “Хаш орд” ХК-д байдаг болох нь тодорхой байна. 3.“Хаш орд” ХК-д дээрхи 2 компаниас нэмэгдсэн хөрөнгө нь төрийн мэдлийнх байсан бол түүнд ногдох хувьцаа нь толгой

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5