140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улс төрийн байдалд хийсэн үнэлэлт, дүгнэлт, улс орныг цогцолбороор хөгжүүлэх үзэл баримтлал зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг байна. Энэхүү үзэл баримтлалыг тусгасан гол баримт бичиг нь намуудын мөрийн хөтөлбөр болдог. Иргэд, сонгогчид эдгээрийг үндэслэн, өөрөөр хэлбэл ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг үндэслэн улс төрийн намуудыг хооронд нь ялгаж, сонгуульд ямар намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөө шийддэг нийтлэг жишиг дэлхийн улс орнуудад үйлчилж байна. Манай орны хувьд ч энэхүү нийтлэг жишгээр явж байгаа билээ. Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлд нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар тусгагдсан. Сонгуульд оролцож байгаа намууд ч өөрийн мөрийн хөтөлбөртэйгээ оролцож байдаг. Сонгох, сонгогдох эрхийн “сонгох” иргэний эрх нь суурь эрх, нийтийн эрх гэж ойлгодог бөгөөд харин “сонгогдох” иргэний эрхэд хуулиар хязгаарлалт тогтоосон байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг насаар хязгаарласнаас гадна, Монгол Улсын уугуул иргэн байх, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх нөхцлүүдээр хязгаарласан. Улс төрийн намын төлөвшил, хүлээх хариуцлага нь сонгогчдын эрх ашигтай ийнхүү шууд холбоотойгоор гарч ирдэг, энэ ч утгаараа Үндсэн хуулийг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хүрээнд төрийн буюу ард түмний эрх мэдлийг тогтвортой баталгаатай хангах, төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох иргэд, сонгогчдын эрхийг /суурь эрх, нийтийн эрхийг/ хамгаалахад чиглэгдсэн чухал заалт гэж үзсэн. Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ. МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭЭД ГАРГАСАН ТОГТООЛЫН ҮНДЭСЛЭЛ: 1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5