Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

44 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/13 дугаар Цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн болно. Нэг. Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суугч Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нар 2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Монгол Улсын газрын хэвлий, түүний баялгыг төр өмчлөх нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх бөгөөд бусад хуульд тусгагдах төрийн онцгой эрх юм. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалтад ашигт малтмал хайх, ашиглах лиценз эзэмшигч нь онцгой эрхтэй гэж тус тус тодорхойлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Энэхүү зөрчил нь ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн үр дүн болон Монгол Улсын газрын хэвлий, түүний баялгыг өмчлөх эрхээ Монгол Улсын төр эдлэх, түүнчлэн энэ онцгой эрхээс үүсэн гарах өмчөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлаар давхар нотлогдож байна. Энэ тухай бидний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье” гэжээ. Иргэн Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нар 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн үр дүнг тодорхой харуулах жишээгээр эхлэхийг хүслээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5