62 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхойлогдох, сонгуульд оролцогч бусад этгээдийн эрх зүйн байдал /статус/-д өөрчлөлт ороход хүргэдэг, мөн сонгуулийн баталгаажсан үр дүнгээр засаг төрийн тогтвортой залгамж чанар хадгалагдах, үндэсний эв нэгдэл хангагдах, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг хууль ёсоор эмхлэн байгуулах зэрэг төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх үндэс болж байдаг. Ийм ч учраас Үндсэн хуулийн үзэл баримтлалд сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг гагцхүү Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар зааж өгсөн нь тодорхой байна. Манай улсын хууль тогтоомжоор өдгөө сонгуулийн байгууллагууд захиргааны журмаар сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэж байгаагаас гадна сонгуулийн тодорхой зөрчилтэй буюу сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгааны журам зөрчсөн зэрэг хэргүүдийг захиргааны шийтгэл ногдуулах журмаар ердийн шүүхийн шүүгч хяналт тавьж хариуцлага хүлээлгэдэг, харин сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар гомдлоо хэсгийн хороонд гаргаад, гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шууд ердийн шүүхэд хандаж, иргэний процессын журмаар шийдвэрлүүлдэг бол сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тусгай журмаар хянан үзэх эрх зүйн журам үйлчилж байна. Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтаар Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хамааруулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд оролцогч сонгуулийн төв байгууллага ба сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор илэрхийлж бүртгүүлсэн нам, эвсэл зэргийн хооронд үүсч болох нийтийн эрх зүйн аливаа маргааныг нь захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байх давуу боломжийг олгосон байна. Энэ нь нэгд, сонгуулийн төв байгууллага ба сонгогч, нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвслийн Үндсэн хуулийн эрх зүйн статусыг хөндсөн, хоёрт, сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байхад ч тодорхой нэгэн этгээдийн эрх ашигт нийцүүлж уул шийдвэрийг хүчингүй болгож байх бүрэн эрхийг захиргааны хэргийн шүүхэд олгосон, гуравт, сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг хянан үзэх талаарх халдашгүй байдлын хүрээг ийнхүү хумиснаар хэн боловч өөрийн эрх зөрчигдсөн нэрийдлээр сонгуулийн байгууллагын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5