Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

175 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлцэлд ийм заалт оруулж, улмаар шүүхийн хяналтаас гаргах боломжтой. Учир нь гэрээний талууд аль аль нь зах зээл дээр мэргэжлийн шинжтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдүүд, бизнесийн үйлдлийнхээ учир холбогдол, эрх зүйн үр дагаврыг сайтар мэдэж байх ёстой гэж тэднээс шаардах бололцоотой, нөгөө талаас мэргэжлийн хуульчдыг ч ажиллуулдаг. Харин хувиараа эрхлэх гэр бүлийн аж ахуй, тэр тусмаа иргэн хүний хувьд ийнхүү шүүхийн хяналтаас гаргахыг эрх зүйт төрд хүлээн зөвшөөрдөггүй. Иргэний хууль нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах гол хууль бөгөөд иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Тухайлбал, уг хуулийн 189 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ, эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудыг санхүү, зээлийн үйлчилгээгээр зах зээлд давамгайлж буй этгээдүүд гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд тэдгээрийн зүгээс иргэдэд ийнхүү тэгш бус нөхцөл тулгаж болохыг тусгай хууль гарган хүлээн зөвшөөрч болохгүй. Өнөөгийн нөхцөлд шүүхийн журмаар зээлийн барьцааны хөрөнгийг банкууд худалдан борлуулж, учирсан хохирлоо гаргуулахын тулд тодорхой хугацаа шаарддаг ч шүүх гэрээг бүхэлд нь хянасны эцэст ихэнх тохиолдолд хохирлыг нь гаргуулан шийдвэрлэж байгаа билээ. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэдтэй байгуулсан гэрээ шүүхийн хяналтаас гадуур үлдэж, банк, банк бус санхүүгийн байгууллагууд давуу эрх эдлэх нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болох тэгш байх зарчмыг гажуудуулах төдийгүй иргэдийн дийлэнх нь газар хувьчилж аваагүй, харин орон сууцны 98 хүртэл хувь нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5