Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

162 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу “талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд” холбогдох журмын дагуу шүүх шийдвэрийг баталгаажуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг. Энэ нь талууд гэрээгээр харилцан тохиролцсон “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхээс сайн дурын үндсэн дээр татгалзах боломжийг хуульчилсан заалт юм. 5.Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн бус журмаар (шүүхийн оролцоогүйгээр) асуудлыг шийдвэрлэхээр анх гэрээ байгуулахдаа зөвшөөрч, харилцан тохиролцсон тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүснэ. Нэгэнт гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар (шүүхийн оролцоогүйгээр) худалдан борлуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсон бол уг ажиллагааны үед “шүүхэд хандах эрх”-ийг зөрчсөн эсэх асуудал яригдахгүй. Харин дээр дурдсан нөхцөл нь зөвхөн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан тодорхой үе шатанд хамаарах тул гэрээний аль нэг тал нь уг ажиллагаа үүсэхээс өмнө шүүхэд аливаа асуудлаар хандах эрхтэй. Түүнчлэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар /шүүхийн оролцоогүйгээр/ худалдан борлуулахаар тохиролцсон ч зээлдүүлэгч, эрхийн улсын бүртгэлийн алба ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч тухайн асуудлаар шүүхэд хандах эрхтэй. Энэхүү эрх нь “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хуулийн 27.1 дэх хэсгээр баталгаажсан болно. Мөн хуулийн 27.2 дахь хэсгийн заалт нь зөвхөн зээлдэгчид хамаарах тул зээлдэгч эрхийн чадамжгүй байсан, эсхүл хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрөл аваагүй зэрэг үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахаар гуравдагч этгээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна. 6. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг түргэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5