Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зайлшгүй авах үүрэг болгосон шинжтэй заалт болжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх” гэсэн эрхийг зөрчиж байна. “…хууль зүйн туслалцаа авах…” эрхийн илрэх хэлбэрүүдийн нэг нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн иргэн итгэл хүлээсэн, мэргэжлийн хүнээр өөрийгөө төлөөлүүлэх хууль зүйн боломжтой байх явдал юм. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэн мэргэжлийн хүнээс буюу бусдаас /өмгөөлөгчөөс биш/ “хууль зүйн туслалцаа авах эрх”-ийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг мөн. “…хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох…” эрхийн хувьд авч үзвэл тухайн иргэн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох эрх эдлэхийн хувьд тийнхүү оролцох эсэх нь бас л түүний үзэмжийн асуудал билээ. Хэрэв тухайн иргэн иргэний хэргийн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох боломжгүй, шаардлагагүй гэж үзвэл оролцохгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд эрх ашгийг нь хамгаалж чадах хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж, шүүх ажиллагаанд оролцуулж болох билээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь хэрэг, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж буй тухайн иргэнд хоёрхон сонголт олгосон бөгөөд тэдгээр нь өмнө дурдсанчлан: “гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх” байдлаар тусгагдсан нь агуулгын хувьд хэрэв тухайн иргэн дээр дурдсан 2 сонголтыг хэрэглэхгүй гэж шийдвэл түүнд шүүх хуралдаанд өөрөө биеэрээ оролцох ёстой болох /нөгөө эрх нь бараг үүрэг болж хувирсан/, эсвэл шүүх ажиллагаанд болон хуралдаанд биеэрээ оролцохгүй гэвэл эрх ашгаа хамгаалж чадахгүй болж, нэхэмжлэл нь шүүхээс буцаагдах нөхцөл байдал бий болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг гажуудуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэжээ. Өргөдөл гаргагч цааш нь өгүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5