55 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “1.Иргэн П.Баттогтох өргөдөлдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаан дахь ардчилсан ёсны зарчмыг улам бүр гүнзгийрүүлэх үүднээс Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлд Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөн ажиллахаар хуульчилсан билээ. Шүүгчдийн зөвлөлгөөнийг жилд 2-оос доошгүй удаа хийлгэнэ. Шүүгчдийн зөвлөлгөөн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилох хуваарийг тогтоох, түр эзгүй шүүгчийн ажлыг хуваарилах, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас сонгон авах журам тогтоох, тухайн шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх зэрэг тухайн шүүхтэй холбогдсон дотоод зохион байгуулалтыг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй юм. Шүүгчдийн зөвлөлгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан хуралдуулж байхаар заажээ. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн дагуу тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох асуудлыг тодруулан зохицуулсан юм. Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан Үндсэн хуулийн энэхүү зарчим нь иргэнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахаас биш тухайн шүүхээс дотоод зохион байгуулалтын асуудлаа хэрэгжүүлдэг шүүгчдийн зөвлөлгөөний үйл ажиллагаанд холбогдолгүй гэж үзэж байна. 2. Өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5