Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

116 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1-д заасан “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон”, 357.1.2-т заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон” нөхцөл байдал илэрсэн, - эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, - мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл. Прокурор дээрх нөхцөл байдал байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар тогтооно. Прокурор нь Үндсэн хуулийн чиг үүргийнхээ дагуу эрүүгийн мөрдөн шалгах байгууллагын хүрээнд хамаардагийн хувьд эрүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх процессын нарийн түвэгтэй ажилд хууль хэрхэн биелүүлж байгааг анхнаас нь тасралтгүй хянаж, хууль ёсыг хамгаалах төрийн үүргийг гүйцэтгэдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Мөрдөн байцаалт явуулах байгууллага гэсэн 27 дугаар зүйлийн 27.2-д “Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж заасан. Энэ албаны бүтэц, зохион байгуулалтыг нь Прокурорын байгууллагын тухай хуулиар тодорхой болгосон юм. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь: - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27.2-д заасан харъяаллын хэрэгт мөрдөн байцаалт явуулна. - Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. - Мөрдөн байцаах алба нь Прокурорын байгууллагын тухай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5