Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.9.30 Дугаар 2/07 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Л.Рэнчин, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 28-1 тоотод оршин суугч, иргэн Х.Тэмүүжин, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 1-13 тоотод оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 28-1тоотод оршин суугч, иргэн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөлдөө: “1. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5