107 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж байгаа нь 1990 оноос өмнө 1200-аас дээш төгрөгийн цалин хөлс авч байсан цөөн хүмүүсийн тэтгэврийг хязгаарлалттай тогтооход хүргэсэн тал байгаа боловч 1995 оноос хойш сард 120000 төгрөгөөс дээш цалин авсан хүний тэтгэвэр бодох цалинг мөн энэ хязгаараас хэтрүүлэхгүй байгаа нь шударга гэж үзэж байна. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т өмчлөгчийн эрхийн тухай, мөн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тухай тус тус заасан нь нийгмийн даатгалын харилцаатай холбоогүй тул тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоож буй Засгийн газрын тогтоол эдгээр заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14-т халдашгүй чөлөөтэй байх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах талаар заасан бөгөөд Засгийн газрын дээр дурдсан тогтоолоор эдгээр эрхийг нь хязгаарлаагүй болно. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн баталгаа бүрдүүлэхээр заасныг нийгмийн даатгал, халамжийн талаархи хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь Засгийн газрын эрх хэмжээнд хамаарахгүй тул мөн энэ тогтоол нь Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нийгмийн даатгал, халамжийн аливаа арга хэмжээг төрөөс авахдаа нийтлэг эрх ашгийг харгалзан үздэг билээ. Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор энэ тогтоолын хүрээнд тэтгэвэр нь нэмэгдсэн нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэдгийг анхааралдаа авна уу” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2/04 дүгээр дүгнэлтдээ: “1.Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 1, 3, 4, дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5