Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

149 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагатай. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлээрээ зохицуулан хэрэгжүүлдэг юм. Үүний дагуу Улсын Их хурал дахь нам /эвслийн/ бүлгийн талаар хуулийн зохицуулалт хийгдсэн, хийгдэж байна, мөн хийгдэх шаардлагууд бий. Эхлэл нь энэхүү хуулийн нэмэлт болж байна. Цаашид нөхөн сонгуулиар суудлын тоо 8 хүрч бүлэг байгуулах, сонгуулийн дараа эвсэл байгуулж нэгдсэн бүлэг байгуулах тухай гэх мэт. Тухайлбал, Эх орон-Ардчилал эвсэл тарсны дараа эвслийн Засгийн газраа байгуулан улс төрийн хүчнүүд нэгдсэн эвслийн бүлэг байгуулж болохгүй байсан тул нэгнийхээ бүлэгт бусад нь нэгдэж ажиллаж байсан нь ийм зохицуулалтыг шаардаж байгаа юм. 3. Үндсэн хуулийг зөрчсөн гэх бусад гомдлууд нь Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлтийн тухай хуулийн заалтууд биш, суурь хуулийн заалтуудад холбогдох тул үүсгэсэн маргаанд хамааралгүй болно” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлаас 2000 онд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон, нам, эвслийн бүлэг” гэсэн үзэл чиглэлийг Үндсэн хуулинд тусгаж өгсөн байна. Энэ үүднээс авч үзвэл Улсын Их Хурлын тухай хуульд тухайн сонгуулийн дүнг үл харгалзан намын бүлэг байгуулж болохоор оруулж буй нэмэлт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг бүрэн агуулж байна. 2. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, ...тэгш байдал, ...-ийг хангах, хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “...Аль нэг нам... -ын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5