Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

181 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/08 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын 2005 оны 75 дугаар тогтоолд заагаагүй байна. Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 16–ны өдрийн 2/08 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5