Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн дээр дурдсан хуульд 18 насанд хүрээгүй этгээд, эсхүл эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, чадамжгүй этгээд төлөөлөгчөөр оролцож болохгүй талаар хуульчилсан юм. Ийнхүү эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхөд нэгдүгээрт, гэр бүлийн гишүүн, төрлийн эсхүл садангийн хүн нь сайн дураараа оролцоно, хоёрдугаарт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр төлөөлж болно. Үүнээс гадна эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн үндсэн дээр хамгаалуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгч-иргэнээр төлөөлүүлнэ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-д заасанчлан иргэн өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь тухайн хэрэгтээ төлөөлөгчийг давхар оролцуулах эрхийг нь хязгаарлаагүй болно. Энэ нь Иргэний хуулиар тогтоосон төлөөллийн ерөнхий зарчим, агуулгад нийцэж байгаа юм. Иймд 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан заалтыг явцуу утгаар нь тайлбарлан ойлгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн заалт нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн талаар заасан гэж үзэж байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …өөрийгөө өмгөөлөх, …хууль зүйн туслалцаа авах, …шүүхээр шүүлгэх, …шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй тухай заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн үг билээ. 1994 оны 5 дугаар сарын 9-ны өдөр баталсан “Иргэний хэрэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5