123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласнаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-д заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Аравдугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Монгол Улсын Улс төрийн намуудын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д “Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж, шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй” гэж заасан нь хүн бүр тайван замаар, сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхээс гадна сонгуулийн тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдох тэгш эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэхэд цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр, илэрхийлэх арга, хэлбэрийн хувьд төр хязгаарлалт хийх ёсгүй. Хэрвээ хязгаарлалт хийвэл ардчилсан ёс, үндсэн хуульт ёсноос ухарч буй хэрэг болно. Хүний эрхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн бус хязгаарлалт хийж болохгүй юм. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасан иргэд нам үүсэн байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй байгаа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 10 дугаар зүйлд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчихөөс гадна тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна. Ийнхүү хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр нэгдэн нам байгуулан, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаар Үндсэн хуулийн 10 дугаар ззүйлийн 2-д заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10 дугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5