Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл жагсаалтад тусгах мэдээлэлд тухайн хуулийн этгээдийн нэрийг тусгахаар онцлон зааж, мөн хуулийн 16.1.6-д хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримтыг ч давхар бүрдүүлэн өгөх шаардлага тавьсан. Энэ нь хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй байх ерөнхий зарчмыг баримталсан хэрэг юм. Хуулийн дээрх зохицуулалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш харин хуулийн этгээд болохын хувьд өөрөөр хэлбэл “байгууллага”-д хязгаарлалт тогтоож байгаа асуудал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ асуудалтай жишиж авч үзэж болох хуулийн тодорхой зохицуулалт ч манайд үйлчилж байгаа. Тухайлбал, Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгаж, тэдгээрийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин хэрэглэхийг хязгаарласан юм. Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зарим зүйлийг барааны тэмдгээр бүртгэхгүй байх, түүнчлэн зарим барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар хязгаарлалт тогтоосон байна. Энэ нь нэр хэрэглэхтэй адил төсөөтэй хуулийн хязгаарлалт гэж үзэж болно. 2. Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь улс төрийн намын байгууллагад тавьсан шаардлага гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах гол зорилгын үүднээс байгуулагдаж байдаг бөгөөд нам байгуулах, улс төрийн тогтолцоонд өөрийн гэсэн байр сууриа эзэлнэ гэдэг нь үндсэндээ сонгогчдын өмнө хүлээх хариуцлагыг өөртөө бий болгох чадамжийг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Дурын хүн, дурын бүлэг нам байгуулдаггүй. Онолчдын тайлбарласнаар нам байгуулах /нам болох/, улс төрийн үйл ажиллагаанд оролцох гол шалгууруудыг ерөнхийд нь авч үзвэл тодорхой хэмжээний гишүүд дэмжигчдээс гадна онолын суурь дэвсгэр, тэр онолд тулгуурлан гаргасан улс орны эдийн засаг, нийгэм,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5