Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

53 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн шүүхийн шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж заасан байдаг бөгөөд дээрхи заалтын “…Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх заалт тус бүрийг зөрчиж байна. Тодруулбал, тухайн шатны шүүгчдийн зөвлөлгөөний бүрэлдэхүүн тэгш тоотой хуралдаж байх үед энэ заалт хамаарах бөгөөд шүүгчдийн санал тэнцвэл буюу 50х50 хувийн харьцаатай болвол ерөнхий шүүгч нь аль талд орсон байна, уг талын гаргасан санал нь шийдвэр болж хувирах боломжтой байна. Энэ нь шүүх аливаа асуудлыг олонхийн саналаар буюу 51х49 хувийн харьцаатайгаар шийдвэрлэх ёстой гэсэн Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг шууд зөрчсөн заалт болжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, улмаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Тэрээр өргөдөлдөө жич дурьдахдаа: “Энэ өргөдөлтэй агуулга ижил өргөдлийг миний бие 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гарган, улмаар Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаар дүгнэлт гарч, миний өргөдлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Цэцийн уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хууль гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг /Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэцээс дүгнэгдсэн/ хүчингүй болгосон билээ… гэсэн байна. Иргэн П.Баттогтох 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд нэмэлт тайлбар гаргахдаа: “…Миний бие Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тодорхой хугацаагаар хуваарь гаргаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5